Гацуураа засаж буй иргэдийн АНХААРАЛД

xpost Мягмар гараг

Гацуур мод шатаж, гал түймэр гарах тохиолдол жил бүрийн 12 дугаар сард цөөнгүй гардаг. Үүний улмаас хүний амь нас хохирох тохиолдол ч бий. Тиймээс шинэ жилийн баяр болж айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд гацуур модоо засаж байгаа энэ үед галын аюулгүй байдлаа хангах зөвлөгөөг хүргэж байна. Гацуур мод шатамхай байдаг бөгөөд гал алдсан үед богино хугацаанд аюултай хорт хий утаажилт үүсгэж, их хэмжээний гал түймэр гарах эрсдэлтэй аж. Тиймээс,

-гэрлэн чимэглэлийн цахилгааныг хянах, залгуурыг шалгах

-гацуур зассан үедээ хүүхдийг асран хамгаалах хүнгүй орхихгүй байх

-гэрлийг олон цагаар асаахгүй байх

-тэжээлийн утасны орооцолдоог гаргаж хэрэглэх шаардлагатай.