Энэ жил халиа тошин эрт үүсэж байгаатай холбогдуулан ГУББГ-аас халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан “2025 оны 12 дугаар сард нийслэлд гурван байршилд халиа тошин үүссэн. Бид халиа тошин үүссэн Дэнжийн мянгын 39 дүгээр сургуулийн урд гүүрний хэсэгт ирээд байна. Энд гар ажиллагаагаар суваг татах, механизмаар сувагчлах, дээд хэсэгт нь шороон далан, хаалт босгож булгийн усыг хуримтлуулж барих зэрэг арга хэмжээг авч байна. Улаанбаатар хотын хэмжээнд Сэлбэ, Дунд, Улиастай, Баян гол дагасан халиа тошин үүсэх эрсдэл их гардаг. Өнгөрсөн жил долоон байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламжтай газруудад ГУББГ-аас халиа тошин үүсэхээс урьдчилан сэргийлэх, иргэд ААН, айл өрхүүдийг халиа тошинд өртөх, байшин барилгын суурь усанд автах, зам мөстөж эрсдэл үүсэхээс сэргийлэн ажилласан” гэлээ.



НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

4° C
3566.2
2 cэтгэгдэлтэй
Great breakdown! For e-sports bettors, AI tools like the AI 3D Model Generator show how innovation can sharpen strategy and decision-making in the gaming world.
Alright, so I gave th777newlink a whirl. Honestly, it’s not bad. The games are responsive, and I didn’t experience any lag. The graphics could be a little better, but overall, it’s a decent place to kill some time and maybe win a few bucks. Worth a shot, if you’re bored.