Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 8-14-нд гэмт хэргийн шинжтэй 105 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 25 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, хоёр гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Одоогоор 66 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 918 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 23 хэргийг шүүхэд шилжүүлэх, 32 хэргийг хаах, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ. Улмаар зургаан хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 855 хэрэг шалгагдаж байна.
Хэрэг бүртгэлтийн нэг хэрэгт нийт хоёр объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 11 мөрдөгчийн мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүллээ.

0° C
3566.2
2 cэтгэгдэлтэй
Heard some buzz about 888win2, so I gave it a try. Not bad, not bad at all. Worth a look if you’re bored. See what’s up at 888win2.
Word up, been hearing about mpg99. Jumped on and it’s got a good mix of stuff. Registration’s straightforward. Give ’em a shout: mpg99