Прокурор асан Э.Амарбат нарт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшлов

xpost Өчигдөр 11:36

Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга болон АТГ-ын Мөрдөх байцаах хэлтсийн дарга, УЕП-ын дэргэдэх Мөрдөх байцаах албаны мөрдөн байцаагчаар ажиллаж байсан Э.Амарбатыг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж, 2024 оны арванхоёрдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.

Түүнтэй хамт Б.Батсүх П.Одонтунгалаг Б.Мандахбаяр П.Энхтогтох Ц.Гантулга Ш.Батхолбоо гэх зургаан хүнийг Эрүүгийн хуулийн 22.5-1 17.3-2.2 21.2-1 22.1-2 22.4-2 10.4-1 21.14-2 дугаар зүйл ангиар прокуророос яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлсэн юм.

Э.Амарбат нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр өглөө  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд эхэлсэн ч нууцын магадлагаатай танилцах, нотлох баримт дутуу, шаардлага хангаагүй гэх зэрэг үндэслэлээр ирэх 2026 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл буюу сар гаруй хугацаагаар хойшлуулж шийдвэрлэлээ.