Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2025 оны 12 дугаар сарын зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг аюулын үзүүлэлтүүд болох энэ зуны ган, зуншлагын байдал, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны зузаан болон 12 дугаар сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн боловсруулжээ.
Тодруулбал зудын эмзэг байдлыг 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, зуны бэлчээрийн ургац, малын тарга хүч авсан байдал, бэлтгэсэн хадлан өвс, тэжээл, малчдын түвшинд бэлтгэх тэжээлийн хэрэгцээ, төв суурин газраас алслагдсан айл өрх, хүн амын тоо, малчин өрхийн хашаа, бууцны хангамж, худаг усны хүртээмж, зудын өртөнгийн үнэлгээг 55 ба түүнээс дээш насны эмэгтэй, 60 ба түүнээс дээш насны эрэгтэй, нийт малчид, ам бүл, малын тоо зэрэг мэдээллүүд дээр үндэслэн боловсруулан аж.
Зудын эрсдэлийн аюул, өртөнгө, эмзэг байдлаар тооцоолсон ерөнхий үнэлгээгээс харахад нийт нутгийн 23%-д нэн их, 58%-д их, 18%-д дунд, 1%-д бага байхаар байна. Тухайлбал Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгуудын ихэнх, Ховд, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай зарим нутгаар зудын эрсдэл ихтэй байх төлөвтэй байна.
Иймд мал өвөлжилт хүндэрч буй болон хүндэрч болзошгүй бүс нутгуудад онцгойлон анхаарч цаг уурын байгууллагаас гаргадаг богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ болон тухай бүр шинэчлэн гаргах зудын урьдчилсан төлөвийн мэдээг тогтмол авч ашиглах, цагийн байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний урьдчилсан бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг зөвлөж байна.
Эх сурвалж: ОБЕГ

0° C
3566.2
4 cэтгэгдэлтэй
Alright, Apaldocasino caught my eye. The layout is easy to navigate and they seem to have some competitive bonuses. I gave it shot the other night and I actually won something! apaldocasino
Just checking out jilievobdt. Seems legit, with a few interesting options. If you’re bored and wanna try something different, why not eh? Have a look: jilievobdt
Alright, folks, let’s talk five88com! Been poking around here and gotta say, the selection isn’t bad. Could use a bit more variety, ya know? But overall, a decent spot to hang out. Check it out for yourself! five88com
Estrelabet2, alright! Always on the lookout for new places to try my hand. Wish me luck, lads! estrelabet2