Иргэд, малчид, тээвэрчдийн АНХААРАЛД

xpost 3 цаг 23 минутын өмнө

Цаг агаарын мэдээллээр маргааш баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурна. Мөн энэ сарын 19-ний өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж, зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой байхыг сануулж байна.