Хөгжлийн банкны өрөнд хураагдсан Гантиг вилла хотхоныг удахгүй ипотекийн журмаар нийтэд худалдан борлуулна.Тодруулбал, Хөгжлийн банкнаас “Монгол мах экспо” ХХК-ийн санаачлан хэрэгжүүлэх “Мах боловсруулах цогцолбор төв байгуулах” төсөлд зориулж 2017, 2018 од нийт 31 тэрбум төгрөгийн зээл чанаргүй зээлийн ангилалд шилжиж, “Монгол мах экспо”, хамтран хариуцагч “Бишрэлт пропертиз”, “Веллмарт” -аас 32 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг.
Монгол мах экспо”, Капитал банкны нийт зээлийн үлдэгдэл болох 86 тэрбум төгрөгт “Гантиг вилла” хотхоны есөн блок барилгыг 2022 оны есдүгээр сарын 07-нд Хөгжлийн банкны нэр дээр бүртгэсэн байна.
Ингэснээр “Гантиг Вилла” хотхонд үл хөдлөх хөрөнгө захиалах, худалдан авах нь иргэдэд нээлттэй болж буй. Хөгжлийн банк “Гантиг вилла” хотхоныг Улсын комисст хүлээлгэн өгөх, худалдан борлуулахад дэмжлэг үзүүлж, зах зээлийн жишгээр худалдах аж.
Эргэн сануулахад, АТГ-аас Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг шалгах ажлын хүрээнд 2022 оны хоёрдугаар сард зөвхөн зээл олгогчоос гадна зээл олгох шийдвэр гаргахад оролцсон албан тушаалтнуудын хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх, захиран зарцуулах эрхэд хязгаарлалт тогтоосон юм. Үүний нэг нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн тодотголтой “Капитал” банкны Хөгжлийн банкинд үүсгэсэн өр зээлэнд “Гантиг вилла” хотхоны төслийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хүлээн авсан билээ.

0° C
3566.2
4 cэтгэгдэлтэй
Alright, so I had a little trouble logging in at first, but jljl5login straightened it out pretty quick. Once I was in, everything was smooth sailing. Good options for users. Check it out yourself at jljl5login
Superbetapps… I’m always on the lookout for a good betting app. Easy to use and hopefully packed with features! Worth a shot, right? Check it out here: superbetapps
Heard some talk about cf6886, anyone tried it out? The site looks decent enough, wondering if it’s worth a punt. Let us know your experiences! cf6886
Checked out ftrgame01 and I’m not disappointed. It has the perfect amount of thrill and excitement for me. Def one of the finest games out there ftrgame01