Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын комисс хуралдлаа

xpost 3 цаг 53 минутын өмнө

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдаан энэ сарын 17-19-нд Улаанбаатар хотноо болов.

Хуралдаанд хоёр улсын Засгийн газрын гишүүд, холбогдох албаны хүмүүс болон бизнесийн төлөөллүүд оролцлоо. Тус хуралдаанаар банк, санхүү, худалдаа болон эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны гадаад худалдааг төрөлжүүлэх боломжуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Хоёр улсын Сангийн яам хоорондын Хамтын ажиллагааны санамж бичгийг Москва хотноо өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-нд байгуулсан. Энэхүү санамж бичгийг ажил хэрэг болгоход комиссын хуралдаан ихээхэн ач холбогдолтой.

Талууд хуралдааны үр дүнгээр протоколд гарын үсэг зурж, дараагийн 28 дугаар хуралдааныг Москва хотноо зохион байгуулахаар тохиролцжээ.