Монгол улсад ДОХ-ын халдварын тоо 426-д хүрчээ

xpost 2025 оны 12-р сар 25

Дэлхий дахинд 37.9сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байна. Үүний 34.5 сая (28.8-40.2) насанд хүрэгчид, 2.1 сая (1.7-2.6) <15 насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд жил бүр 1.8 сая хүн (1.6-2.1) шинээр ХДХВ-ийн халдвар авч байна. ДОХ-ын улмаас нас барсан хүний тоо 1.1 сая хүн байна гэсэн мэдээлэл байна.НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн хөтөлбөрөөс 2020 он хүртэл 90:90:90 хөтөлбөр буюу ХДХВ, ДОХ-той хүмүүсийн 90%-ийг  илрүүлж, илрүүлсэн хүмүүсийн 90%-ийг РВЭЭ-нд хамруулж, эмчилгээнд хамруулсан хүмүүсийн 90%-ийнх нь вирүсийн ачааллыг бууруулах зорилт дэвшүүлсэн.

Монгол улсын эрүүл мэндийн үзүүлэлтээр 2018 оны 11 сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын нийт 267 тохиолдол, нас баралтын 42 тохиолдол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 61%-ийг 25-39 насны иргэд эзэлж байгаа бөгөөд99% нь бэлгийн замаар дамжсан байна. БЗДХ-тай хүмүүсийн хавьтагчийн 3 хүн тутмын 1-ийг илрүүлж, оношилгоо, эмчилгээнд хамруулж байна. Нийт бүртгэгдсэн БЗДХ-ын 59.7% нь гэр бүлтэй, 32% нь ажилгүй, 50.4%нь 20-29 насны хүн ам байна.

Иймд Та халдвар авсан эсэхээ мэдхийн тулд ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээг 21 аймаг 9 дүүргийн БЗДХ-ын кабенэтэд үнэ төлбөргүй өгч, эмчлүүлж зөвөлгөө мэдээлэл авах бүрэн боломжтой.