Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
26-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -21…-26 градус хйүтэн.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Онон, Улз голын хөндийгөөр -15…-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0…-5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -5…-10 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. -11…-13 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -14…-16 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. -12…-14 градус хүйтэн байна.
2025 оны 12-р сарын 27-ноос 12-р сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
- 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр
- 28-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар
- 30-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 27-нд нутгийн баруун хагаст, 28, 30-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
- 28-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -22…-27 градус хүйтэн.
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -16…-21 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

-24° C
3564.08
4 cэтгэгдэлтэй
Quick and easy fb77706login process. Had no problem getting in and starting to play. Thumbs up from me! Find your login here: fb77706login.
C54777, hm… not bad, especially for a quick play. It ain’t gonna win any awards, but it’s decent enough to kill some time. Might even get lucky! Give it a go: c54777
Aajogobr1, aka Spacy Cassino, isn’t bad at all! I definitely get a few laughs playing on here. This review’s got me playing for another hour now! Here’s a link: spacy cassino.
Alright gamers, has anyone here tried out 888gamevn? I’m curious about the gaming experience they offer. Check them out: 888gamevn.