Шинэ жилээр авто замын бүх боомтууд АМАРНА

xpost 2025 оны 12-р сар 30

Хилийн боомтуудын 2026 оны нэгдүгээр сард ажиллах болон түр хаах өдрүүдийн мэдээллийг Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.

Монгол, Оросын авто замын Арцсуурь боомт Шинэ жилийн баярын амралт буюу 2026.01.01-01.03-ны өдрүүдэд, Боршоо, Тэс, Цагааннуур боомтууд 2026.01.01-01.04-ны өдрүүдэд, Ханх, Ульхан боомтууд 2026.01.01-11-ний өдрүүдэд амарна.

Монгол, Хятадын авто замын бүх боомтууд шинэ жилийн баярын амралт буюу 2026.01.01-ний өдөр амарна.