БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн хугацааг сунгав

xpost 2025 оны 12-р сар 31

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд боллоо. “Монголд зочлох жил”-ийн хүрээнд Монгол Улсад 90 хүртэл хоногийн хугацаагаар жуулчлах Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг 2025 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөлсөн.

Визийн шаардлагаас чөлөөлсөн хугацааг сунгаж, 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл болголоо.