Өнөөдөр орой 21:00 цагт төв талбайд хуучин оноо үдэж, шинэ оноо угтах “Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт болно.
Тоглолтод МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, “Чингис хаан” хамтлагийн ахлагч МУАЖ Д.Жаргалсайхан, UB DANCE бүжгийн хамтлаг, Lemons хамтлаг, Реппер Ginjin, дуучин Э.Энх-Эрдэнэ, “The Hu”, “Увертюра”, Нэгэн зүгт, Sync, Take off зэрэг хамтлаг, дуучид оролцоно. Мөн уг арга хэмжээнд:
- 2025 оны 3×3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Монгол Улсын 3х3 эмэгтэй шигшээ багийн тамирчид;
- Ой тогтоолтын Ази тивийн аварга, Дэлхийн хошой аварга, Оюуны Олимпын аварга, Гиннесийн рекорд эзэмшигч, Олон улсын Их мастер, Монгол Улсын Гавьяат тамирчин, Н.Энхшүр, Нармандахын Мөнхшүр нар;
- 2015 оны UBS телевизийн “My Voice” тэмцээний шилдэг оролцогч, 2025 оны “Silkway star” олон улсын тэмцээний Гран-При, Алтан гадас одонт, дуучин Иозеф Червенка Мишээл;
- Physical Asia шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцсон багийн гишүүн, “One Championship” холбооны аваргын бүс эзэмшигч, холимог тулаанч, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Энх-Оргил;
- Netflix-ийн Physical Asia шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Алдар” спорт хороо, жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэн нар оролцох юм.
Тоглолт 00:30 минут хүртэл үргэлжилнэ.

-26° C
3564.08
3 cэтгэгдэлтэй
Downloaded the Xoso66appapk! So far so good, seems pretty snappy. Gonna give it a whirl tonight. Def worth a download if you’re into this kinda thing: xoso66appapk
Estrelabet2, alright! Always on the lookout for new places to try my hand. Wish me luck, lads! estrelabet2
Fabetvina, folks! This one’s a new one for me. It seems focused on Vietnamese players… So if you’re in that area, it might be worth digging a little deeper to see what they’re offering. Check it out first: fabetvina