2026 оны 01 дүгээр сарын 05-наас 01 дүгээр сарын 14-нийг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
09-12-нд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.
Хур тунадас: 06-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав нутгаар, 07-нд Хангайн уулархаг нутгаар, 08-нд нутгийн зарим газраар, 09-нд нутгийн зүүн хэсгээр, 10-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 07-нд Алтайн уулархаг нутгаар, 08, 09-нд нутгийн зарим газраар, 10, 11-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 07, 08-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -24…-29 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -18…-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -23….-28 градус, өдөртөө -13…-18 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 08, 09-нд ялимгүй цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 08-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр хүйтний эрч сулавтар Яармаг-Сонгины орчмоор -23…-28 градус, бусад хэсгээр -19…-24 градус, өдөртөө -8…-13 градус хүйтэн, 09-нөөс хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор -30…-35 градус, бусад хэсгээр -23…-28 градус, өдөртөө -15…-20 градус хүйтэн байна.

-26° C
3564.08
2 cэтгэгдэлтэй
Really interesting read! The ease of access with platforms like nustar ph com, especially with mobile options & quick registration, is a game changer. Secure verification is key too – good to see that prioritized! 👍
6566bet1, cheguei pra testar e até agora tô impressionado. Os odds são competitivos e a variedade de jogos é show! Vamos ver se a banca sobe! Confere aqui: 6566bet1