Мал эмнэлгийн салбарынхан ирэх Даваа гарагт төв талбайд тайван жагсаал зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал, уг жагсаал энэ сарын 12-ны 11:00 цагт Сүхбаатарын талбайд болно.
Энэ талаар Монголын үндэсний Мал эмнэлгийн холбооноос “Монгол Улсын өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй 997 мал эмнэлгийн нэгж өнөөдөр тэсэж үлдэх түвшинд ажиллаж байна.
Залуу малын эмч нар мэргэжлээрээ ажиллах сонирхол буурч, орон нутагт тогтвортой үйлчилгээ алдагдах бодит эрсдэл үүсээд байна.
Орон нутгийн малын эмч нарын олон жилийн хичээл зүтгэл үнэлэгдэхгүй, үйл ажиллагааны төлбөр удааширч, энэ нь малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндэд шууд нөлөөлж байна. Иймд Монголын үндэсний Мал эмнэлгийн холбооноос энэ сарын 12-ны 11:00 цагт Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулна” гэжээ.


-22° C
3564.08
0 cэтгэгдэлтэй