Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр ихэнх нутгаар халах тул болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2026 оны 08-р сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +23…+28 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34…+39 градус, бусад нутгаар +28…+33 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +28…+30 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +26…+28 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. +26…+28 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатар: +18 градус дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

9° C
3595.64
2 cэтгэгдэлтэй
The volatile weather patterns underscore the importance of system resilience. From physical infrastructure to digital platforms, reliable uptime is paramount. Maintaining stability, whether preparing for storms or accessing consistent entertainment, is key. For dependable digital access, check out phlaro download apk phlaro download apk.
Honestly, the platform sounds comprehensive, but I’m still cautious about the sheer volume of options. Need to check the withdrawal process details more closely before diving in. Maybe look at pk78 link first.