Үнэг одтой, шар морь өдөр

xpost 8-р сар 12

БИЛГИЙН ТООЛЛЫН 30
2026.08.12 / ЛХАГВА ГАРАГ

ЗУНЫ АДАГ ХӨХӨГЧИН ХОНЬ САРЫН НЭГ ЦАГААН ШАР МОРЬ ӨДӨР
Үс засуулвал: Эрлэг лугаа учирна
Наран ургах, шингэх: 05.43-20.12
Барилдлага:
Шүтэн барилдлага:
Суудал: Төмөр
Аргын тооллын 8 сарын 12, Буд гараг. Билгийн тооллын 30, Үнэг одтой, шар морь өдөр. Өдрийн наран
ургах, шингэх цаг нь: 5:43-20:12. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба
могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл
өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, тангараг тавих,
гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр,
туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс
шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

  • [4140]marvelbet অফিসিয়াল লগইন | সেরা অনলাইন ক্যাসিনো বোনাস ও অ্যাপ,marvelbet-এ আজই যোগ দিন। বিকাশ দিয়ে সহজ ডিপোজিট এবং সেরা স্লট গেমের নিয়মাবলী জানুন। দ্রুত অ্যাপ ডাউনলোড করে আপনার গেম শুরু করুন। visit: marvelbet