Ховд аймагт алга болсон охиныг эрэн хайх ажилд сумын иргэдийг дайчилж эхэллээ

xpost 8-р сар 13

Охин алга болоод 11 хонож байна. Хэрэгт холбогдуулан ойр тойрны хэд хэдэн хүнийг сэжигтнээр татан мөрлөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Эрэн хайх ажиллагаанд Ховд аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах салбар, ОБГ-ын 48-р анги, ЗХ-ний 123-р анги, аймгийн Цагдаагийн газар, Буянт сумын цагдаагийн хэсэг, аймгийн Шүүх шижилгээний газар, сумын мэргэжлийн анги болон ар гэрийнхэн нь нэгдэн ажиллаж байгаа юм. Өнөөдрөөс эхлэн хайгуулын бүсийг тэлэх, эрлийн эрчмийг нэмэгдүүлэх зорилгоор сумын нийт иргэд, залуус, сайн дурынхныг уг ажилд биечлэн оролцохыг хүсчээ. Оролцох хүсэлтэй иргэд сумын шуурхай штабын байранд бүртгүүлэхийг санууллаа.