15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” 32-ын тойрогт нээгдлээ

xpost 8-р сар 24

Тус “Ногоон өртөө”-нд 5-30 минут дотор цахилгаан машинаа бүрэн цэнэглэх боломжтой. Цахилгаан автобусыг ч цэнэглэнэ. Үнийн хувьд том оврын цахилгаан машин 100 км зам туулахад 6470 төгрөг, жилд 1.2 сая төгрөг зарцуулна. Энэ нь бензин хэрэглэдэг машинаас 3-5 дахин бага зардал ажээ.
Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар–Замын-Үүд–Улаанбаатар чиглэлийн 1,400 км замд нэг ч литр шатахуун, түлш хэрэглэлгүй хүнд даацын бүрэн цахилгаан автомашинаар ачаа тээвэрлэж туршилт хийгээд байна. Цаашид 150 км тутамд нэг буюу улс даяар 500 “Ногоон өртөө”-ний сүлжээ байгуулахаар ажиллахаар зорилт тавьжээ. Үр дүнд нь жил бүр түлшний импортод зарцуулдаг 200 сая гаруй ам.долларын мөнгөн урсгал гадагш гарахгүй. 166 мянган тонн хүлэмжийн хийн ялгарал буурна. Энэ нь 33 мянган янданг буулгасантай ижил юм.
Засгийн газраас татварын 1 хувийг шинэ эдийн засаг, шинэ дэд бүтцэд хөрөнгө оруулахаар хуульчлах тухай Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэв.
  • [7831]bet365 বাংলাদেশ: একাউন্ট খোলা এবং বিকাশ ডিপোজিট গাইড,bet365 অ্যাপ ডাউনলোড করে সহজেই একাউন্ট খুলুন। বিকাশ দিয়ে ক্যাসিনো ডিপোজিট এবং লাইভ ক্যাসিনো বোনাস অফার বুঝে নিন। আজই জয়েন করুন। visit: bet365