Хилийн боомтуудаар 35 вагон 2100 тонн АИ-92 автобензин орж иржээ

xpost 8-р сар 24

Наймдугаар сарын 24-нд хилийн боомтуудаар 35 вагон 2100 тонн АИ-92 автобензин орж иржээ. БНХАУ-аас Замын-Үүд боомтоор орж ирсэн 50 вагоныг шилжүүлэн ачих ажил үргэлжилж, 45 вагоныг шилжүүлэн ачив. Үүнээс 11 вагон 660 тонн АИ-92 автобензин Толгойт өртөөнд хүрлээ.
ОХУ-аас шатахууны импорт тасралтгүй үргэлжилж, наймдугаар сарын 1-24-ний өдрүүдэд 50,787 тонн АИ-92 автобензин Монгол Улсад импортлоод байна.