“Read Mongolia-Монголоо уншъя”, “Know Mongolia буюу Монголоо мэдье” хэмээх ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлангийн санаачилгын хүрээнд “Монголын нууц товчоо өргөө”-г Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийн үеэр нээж, зорин ирсэн наадамчдад Монголын түүх болон өв уламжлалын талаарх мэдээллийг өгчээ.
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан уг санаачилгынхаа талаар “Монголоо унших, Монголоо танихын эх нь Монголын нууц товчоогоо унших, судлах, танин мэдэх явдал. Учир нь Монголын нууц товчоон бол Монголын түүх, соёл, бичгийн дурсгалын ноён оргил болсон хосгүй нандин сурвалж бичиг юм. Монголын нууц товчооноос монголчуудын уг гарал, монгол ахуй, монголчуудын их түүх, мөн чанар тодрон гэрэлтдэг учиртай. Ийм ч учраас монгол туургатны аугаа их түүх“Монголын нууц товчоон”-ыг дэлхийн 30 гаруй улс оронд 150 гаруй удаа хэвлэгдэхдээ Азербайжан, Алтай, Англи, Болгар, Буриад, Вьетнам, Герман, Испани, Итали, Казах, Мажар, Марати, Орос, Перс, Польш, Солонгос, Тува, Турк, Уйгур, Франц, Халимаг, Хятад, Чех, Эсперанто, Япон зэрэг улсуудад орчуулагджээ. Монголын нууц товчоо бол монголчуудын түүх, өв соёл, нүүдэлчин ахуй, оюун ухааныг өнөө үед бидэнд хүргэж ирсэн хамгийн үнэт өвийн нэг билээ. Бид түүх, өв соёлоороо дамжуулан Монголын түүхийг дэлхийн хүмүүстэй хуваалцахыг хүсэж байна. Учир нь Монголын өв соёл бол зөвхөн Монголчуудынх биш дэлхийтэй хуваалцах бидний үнэт баялаг юм” хэмээн онцлов.

20° C
3595.64
1 сэтгэгдэлтэй
[7876]sg7 Login Philippines | Legit na Slots at Online Casino App,Mag-sg7 login philippines para sa legit online slots gcash. I-download ang APK at alamin kung paano maglaro ng baccarat. Sali na at mag-enjoy! visit: sg7