Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилсан “Эрх зүйт төр – Иргэний итгэлцлийн реформ”-ын хүрээнд “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”-ний “Явуулын оффис” Баянгол дүүрэг, “Өргөө” кино театрын гадна талбайд ажиллалаа.
Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл, иргэний харьяаллын чиглэлээр хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч, цахимаар хүсэлт гаргах болон хиймэл оюунд суурилсан чатбот ашиглахад дэмжлэг үзүүлэн, иргэдийн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авлаа.
“Явуулын оффис” ажиллаж эхэлснээс хойш Гадаадын иргэн, харьяатын газар нийт 50 орчим иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, 6 иргэний өргөдлийг хүлээн авав.
2026 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс наймдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх “Явуулын оффис”-ын нийслэлийн дүүргүүдэд ажиллах хуваарь:
– 2026.08.25-ны Мягмар гарагт
– БЗД, Улиастайн автобусны буудал
– 2026.08.26-ны Лхагва гарагт – ХУД, “Өлзийт” хороо
– 2026.08.27-ны Пүрэв гарагт – СБД, “Бэлх” захын гадна талбай
– 2026.08.28-ны Баасан гарагт – СХД, 22-ын “Авто худалдааны цогцолбор”
– 2026.08.29-ний Бямба гарагт – СХД, “Эмээлт” захын зогсоол
– 2026.08.30-ны Ням гарагт – БЗД, “Өгөөмөр” зах дээр тус тус ажиллана.

20° C
3595.64
1 сэтгэгдэлтэй
Really impressed with the variety of slots here. I just hit a decent win and the withdrawal was surprisingly quick. Huge thanks to 65jilicasinologin!