Увс аймгийн Давст суманд 32 настай залуу цагдаа нарт зодуулж, тархиндаа хүнд гэмтэл аван ухаангүй байсаар 17 хоногийн дараа нас барсан гэх мэдээлэл цахим орчинд гарсан.
Тодруулбал, 2026 оны наймдугаар сарын 10-ны орой согтуурсан бүлэг хүмүүс болон цагдаа нарын хооронд үл ойлголцож үүсэх явцад нэг иргэн цагдаа нарт түлхүүлэн унажээ. Үүнээс гэмтсэн байх магадлалтай хэмээн үзэж маргааш нь буюу наймдугаар сарын 11-нд ар гэрийнхэн нь цагдаад мэдэгджээ. Цагдаагийн байгууллага уг асуудлаар дотоод хяналт шалгалт хийж байгаа ажээ. Бид хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

17° C
3595.64
0 cэтгэгдэлтэй