Нийтийн албан тушаалтнууд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ

xpost 8-р сар 28

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт 50 гомдол мэдээллийг шалгажээ. Үүнээс долоон гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, зургаан гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Улмаар  37 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа ажээ.

Мөн эрүүгийн 1059 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, дөрвөн хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1042 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн нэг хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан байна.

  • Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ж.О нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас удаа дараа хахууль авсан,
  • Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Л.Э нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас удаа дараа хахууль авсан, хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,
  • Нийтийн албан тушаалтан А.Б нь хяналт шалгалт явуулахдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авсан,
  • Удирдах албан тушаалтан Г.С нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны улмаас төрийн байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.

Мөн АТГ-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтны хэргийг илрүүлж, хохирлыг нөхөн төлүүлжээ. Тодруулбал, нэр бүхий төрийн өндөр албан тушаалтан их хэмжээний хахууль авч үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэнийг АТГ илрүүлж шалгасан байна. Шалгалтын явцад тухайн албан тушаалтны хууль бус орлого, хөрөнгийн эх үүсвэрийг тогтоох чиглэлд холбогдох ажиллагааг явуулжээ. Улмаар АТГ-ын мөрдөгчид мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 тэрбум төгрөгийг нь төрийн сангийн дансанд нөхөн төлүүлжээ.

2026 оны эхний хагаст АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг нийт гурван эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Мөн эхний зургаан сарын байдлаар мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээр 6.4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.

  • I used to spend way too much at crowded downtown spots so I gave this online casino a try and honestly never looked back. The game library feels endless and the interface glides perfectly on my phone screen. Customer service is always patient and treats every player like a personal guest. Give it a chance and you will see why we keep coming back for more.