БИЛГИЙН ТООЛЛЫН 16 2026.08.29 / БЯМБА ГАРАГ
НАМРЫН ТЭРГҮҮН УЛААН БИЧ САРЫН
ХОЁР ХАР ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР
Үс засуулвал: Өвчин ирнэ
Наран ургах, шингэх: 06.06-19.40
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Огторгуй
Аргын тооллын наймдугаар сарын 29, Санчир гараг. Билгийн тооллын 16, Шувуун хошуут одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:06-19:40. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг эрэх, байцаах, шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

12° C
3595.64
2 cэтгэгдэлтэй
The iOS version is incredibly stable and the graphics are stunning. It is a game changer for mobile players. Try hitclubios yourself.
Finding a trustworthy site can be hard but this one feels legit. The customer support answered my questions in minutes. Love the efficiency of idzuma78.