Өнөөдрөөс эмнэлгийн зогсоолын эхний 2 цагийг үнэгүй болгов

xpost 8-р сар 29

Иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахын тулд зогсоолын төлбөрөөс болж хүндрэл учирдаг. Тиймээс Эрүүл мэндийн яамны харьяа төрийн өмчийн бүх эмнэлгүүдийн зогсоолын эхний 2 цагийг үнэ төлбөргүй болголоо.

Иргэд өвчтөний карт, цаг авсан баримтаа үндэслэн зогсоолын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Цаашид зогсоолын төлбөрөөс чөлөөлөх үйл явцыг цахимжуулж, иргэдэд илүү хялбар, чирэгдэлгүй үйлчилгээ бий болгоход анхаарч ажиллана хэмээн Эрүүл мэндийн Э.Батшугар мэдээллээ.