Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулганд оролцоно

xpost 9-р сар 2

Дорнын эдийн засгийн чуулга уулзалт ОХУ-ын Владивосток хотод өнөөдөр эхэлж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралыг Владивосток хотын “Кневичи” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас ОХУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа, ОХУ-ын Приморийн хязгаарын Засгийн газрын орлогч дарга Э.В.Шамонова, Олон улс, гадаад эдийн засгийн харилцааны сайд К.Г.Сидоренко нарын албаны хүмүүс угтан авлаа.

Чуулга уулзалтын хүрээнд Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.

Мөн энэ жилийн чуулга уулзалтын хүрээнд анх удаа өнөөдөр “Монгол-Оросын бизнес хэлэлцүүлэг” зохион байгуулагдана.

Ерөнхий сайд Н.Учрал маргааш /2026.09.03/ Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд оролцож, илтгэл тавина.

Тус форумыг жил бүрийн есдүгээр сард зохион байгуулдаг уламжлалтай.