2026 оны есдүгээр сарын 3-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Энэ үед хичээл зүтгэлээ ашиглан хэрэгтэй бөгөөд өдөр тутмын ажлаа амжилтад хүргэх хэрэгтэй. Хийж дуусгаагүй ажлаа гүйцээхэд эр зориг хэрэг болно. Ямар нэг байдлаар хамтрагчтайгаа маргалдсан бол буулт хийж, харилцан зөвшилцөлд хүрэхийг хичээ. Хэн нэгэн таныг дарамтлах гэж оролдвол тэр даруй холбогдох хүмүүст энэ тухай дуулгах хэрэгтэй. Та ийм зүйлээс болж өөрийгөө зовоох хэрэггүй.
Үхэр: Таны эргэн тойронд байгаа хүмүүс сэтгэлийн хөдөлгөөн ихтэй олон ааштай байгаагаас харилцахад хэцүү байна. Бусдыг буруушааж эхлэхээсээ өмнө асуудлыг өөрөөсөө эхлээд хай. Өөрийнхөө дотоод мөн чанарыг ойлгохыг хичээхэд гайхалтай тохирсон цаг хугацаа байна. Ажил болон сурлагын чанарт тус дэм болохуйц чухал судалгаа эхлэх бололтой.
Ихэр: Өнөөдөр холилдсон чиг хандлага давамгайлах тул хүндрэл гарч ирж болзошгүй. Татвар хураамж эсвэл бичиг баримттай холбоотой асуудал гарах магадлалтай тул сайн нягтал. Амар тайван байдал эрүүл байхад тань тустай бас асуудлыг эергээр харах боломж олгоно. Ямар нэгэн бүтээлч санаа төрөхгүй үед нь өөрийгөө бүү буруутга, бүү санаа зов.
Мэлхий: Өр зээлийн асуудлаа шийдэж, нөөц баялгаа дахин хуваарилбал алдаа болохгүй байх. Энэ үед та алдагдлаа зогсоох хэрэгтэй. Эсвэл зардал их байгаа ч гэлээ өөр орлогын боломжийг олж хар. Хамтын нөөц хөрөнгөнд тань тооцоо хэрэг болох болно. Та мартсан болон орхисон эд зүйлүүдээ эргэн цуглуулах бөгөөд тэнд таны хэрэгцээтэй байсан зүйлүүд байх болно.
Арслан: Ажил хэрэгч хүмүүст зарим хувийн эрх ашгийг хөндсөн үйлдэл бүдүүлэг байсан ч тэвчээртэй ханд. Танд нэмэлт хариуцлага хүлээлгэх гэсэн өчүүхэн төдий оролдлогод ч бүү уурлаж уцаарла. Сэтгэлийн хөдлөлөө сайтар хяна. Илүү үг болон хайнга үйлдэл огт тохиромжгүй үе. Хүнс болон архи, тамхины буруу хэрэглээнээс болж эрүүл мэнд эрсдэлд орж болзошгүй.
Охин: Ихэнх хүмүүсийн хичээл сурлага амжилттай эхэлж байна. Номын санд очих, гэрийн даалгавар хийх зэрэг үйлдэлдээ ахиц гаргаарай. Хэрэв та ажлаа гүйцэтгэх гэж дарамттай байгаа бол санаа зовох хэрэггүй. Хэрүүл маргаан хурцадмал байдал гарч болзошгүй. Өөрийн итгэл найдвар болон ажиллах чадвараа хүчтэй байлгах юм бол ажлаа санаа зоволтгүй, гүйцэтгэж чадна. Тогтмол хурдтай жигд ажиллах нь зүйтэй.
Жинлүүр: Таны өөртөө итгэлтэй байдал өнөөдөр маш чухал нөлөөтэй байх боловч чухал ажлаас хойш сууж магадгүй. Бүх зүйлд сэтгэлээсээ ханд. Зөв арга барилаар ажиллахын тулд хэрэггүй зүйлээ урдах замаасаа авч хая. Хэрэв та цаашид энэ хэвээр байх гэж оролдвол амь аргацаах төдий л амьдрах болно. Жижиг сажиг зүйлсийг гол болголгүй чухал ажилдаа бүх хүчээ дайчлан ажилла. Ажлаараа манлайлахад бүх зүйл аяндаа болно.
Хилэнц: Таны ойр дотнын хэн нэгэн нь сайхан мэдээ дуулгана. Та сэтгэл хөдлөл ихтэй байна. Гэхдээ хэт сэтгэл хөдлөл нь зөв шийдвэр гаргахад саад болно. Ямар ч тохиолдолд хайр дурлалд хэзээ ч гэдэг үгийг бүү хэрэглэж бай. Хожим юу болохыг тааварлахын аргагүй тул бүү ам гар. Хааяа зугаацаж цэнгэх боломжийг өөртөө олгож бай. Ингэснээр сэтгэл санаа болон үзэл бодол тань хоорондоо нийцтэй байх болно.
Нум: Найдвартай төлөвлөгөө бэлтгэ. Болгоомжтой хянуур хөдлөөрэй. Бүх зүйлс таны санаснаар болохгүй тул уурлахгүй байхыг хичээ. Хэрэв буулт хийх хэрэгтэй бол эцэст нь тэвчээр бүхнийг даван туулж амжилтад хүрдэг гэдгийг сана. Ихэнх хүмүүс итгэлтэй найз нартайгаа сайн ярилцах үе. Бусдын зөвлөгөөг үл тоох хэрэггүй байх.
Матар: Од эрхсийн нөлөө ямарваа тэмдэглэлт үйл ажиллагаанд баяр хөөрийг авчирна. Гэхдээ л болгоомжтой байхад гэмгүй. Мөн зарим нөхцөл байдалд илүү их мөнгө зарцуулах шаардлагатай болно. Хөрөнгө мөнгөгүйгээс болж хойш тавигдаж байсан ажлаа дахин эхлэх хэрэгтэй байх. Шаардлагатай нөөц бололцоог боломжийн түвшинд аваачих гэрээ хэлэлцээр хийнэ. Танд дэмжлэг, туслалцаа өгч чадах газар очих хэрэгцээ зүй ёсоор урган гарна.
Хумх: Хамтын ажиллагаа шаардсан үйл ажиллагаа бага байна. Таны эрч хүч, үр бүтээл хамгийн чухал хөдөлмөрийн багаж байх болно. Мөн мэргэжлийн ур чадвар, төрөлх авьяас билэг ч үнэлэгдэнэ. Өмнөх ажил өөрийн тань хичээл зүтгэлээр төвөггүй үргэлжилнэ. Гэхдээ эргэн тойронд байгаа хүмүүс саад болохоосоо илүү танд туслах болно гэдгийг мартаж болохгүй. Ямар ч үед эд материалаас илүү нөхөрлөлөө үнэлэх хэрэгтэй болно.
Загас: Бизнесийн болон санхүүгийн сургалтад суух юм бол нүд тань нээгдэнэ. Хөрөнгийн зах зээл судалдаг хүмүүсийн хувьд энэ салбарт ашиг олох боломж нэмэгдэж байгааг анзаарах болно. Гэхдээ амархан мөнгө олно гэж байдаггүйг санах хэрэгтэй. Харин шургуу хөдөлмөрлөх юм бол та мөнгө хийсээр байх болно. Хүсэл мөрөөдөл хүчтэй байх ба энэ үед хуучин асуудлыг бусад ач холбогдолтой зүйлстэй хольж хутгахаас зайлсхий.

1° C
3595.64
0 cэтгэгдэлтэй