Улаанбаатар хотод анх удаа шөнийн марафоныг есдүгээр сарын 26-ны бямба гарагт зохион байгуулахаар болжээ. Шөнийн марафон нь нар жаргасны дараа буюу ихэвчлэн 20:00-00:00 цагийн хооронд зохион байгуулагддаг гүйлтийн фестиваль юм. Тус марафонд оролцох иргэдийн бүртгэлийг эхлүүлээд байна. Энэ удаагийн марафон 5, 10, 21 км-ийн зайд зохион байгуулагдах бөгөөд 16 болон түүнээс дээш насны иргэд оролцох боломжтой. Харин бүртгэлийн хураамж нь 29000-100000 төгрөг байна. Марафоны үеэр авто замын гүйлт, амьд тоглолт, хотын гэрэл, шөнийн уур амьсгал, хөгжим, DJ үзүүлбэр, соёл, урлагийн тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ.

1° C
3595.64
0 cэтгэгдэлтэй