Авлига хороолол нэрээр олны мэдэх “Акуа гарден” хотхоны цахилгааныг холбосон байна. Одоогоос гурван жилийн өмнө Улаанбаатар хотыг үерт автахад голын голдирол өөрчилж барьсан, анхны зориулалтаасаа өөрчлөгдсөн уг хотхоны хоёр блокыг нураах шийдвэрийг тухайн үеийн хотын дарга Д.Сумъяабазар гаргаж байсан. Гэвч өнгөрсөн хугацаанд нураах нь бүү хэл зөвхөн карказ нь л баригдаад байсан барилга бүрэн дуусч халаалт дулаан, тог цахилгаанаа авсан байна.
Нураана гэсэн цагаан дээр хараар бичсэн захирамж тушаалтай ч орон сууцны мкв-ын үнэ нь өдөр ирэх тусам өсч ил цагаан маркетинг явуулсан. Шүүхийн маргаантай байгаа тул барилгын ажлыг зогсооно, дахин нэг ч зөвшөөрөл олгохгүй, үл хөдлөхийн гэрчилгээ гаргахгүй учраас худалдан авалт хийхээс татгалзаарай гэж үе үеийн хотын удирдлагууд мэдэгдэж байсан.
Гэсэн ч дунд гол дотор сөрж зогсож байгаад бүх ажлаа явуулж дуусгаад эцэстээ то цахилгаанаа залгуулж айлууд нь орж байгаа тухай цахим орчинд нийтлэгдэж байна.
Нийслэл хотод үнэндээ боржуурнаас өөр стандарт хэрэгждэг үү гэдэг асуулт гайхшрал төрүүлж байна. Анх авсан зөвшөөрлөөсөө эхлээд бүх юм нь хууль зөрчсөн, дэлгээд тавих цаас бүрийнх нь ард авлигын хэрэг байхыг үгүйсгэхгүй авлигын бэлэг тэмдэг шахуу болсон “Акуа гарден” -ы гэрэл аслаа. Харин авлигатай тэмцэнэ гэсэн төрийн гэрэл унтарч байна. Хотын дарга нь тухайн үеийн салбарын сайдууд нь бүр ерөнхий сайд нь УОК, НОК-тойгоо төр нь комоороо гэдэг шиг очоод нураана гэсэн. Түүнээс хойш гурван хотын дарга, гурван сайд солигдлоо.
Хамгийн сүүлд одоогийн хотын дарга Б.Пүрэвдагва “Акуа гарден”-ы хэрэг АТГ-д дахин шилжсэн. Хэрэв хэргийг хаавал хот шийдвэрээ гаргахад бэлэн. Хуулийн процесс дуустал Хотоос энэ хорооллын талаар ямар ч зөвшөөрөл олгохгүй” гэж мэдэгдэж байсан юм. Гэвч өнөөдөр барилга бүх зөвшөөрлөө аваад айлуудаа оруулж байна.

-7° C
3595.72
0 cэтгэгдэлтэй