Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ

xpost 1 цаг 31 минутын өмнө

ОХУ-ын Эрхүү хотоос Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот руу шууд нислэгийг 12-р сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөжээ.

2026 оны 12 дугаар сарын 15-наас S7 Airlines агаарын тээврийн компани Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлнэ.

Нислэгийг долоо хоногт хоёр удаа буюу мягмар, баасан гарагт үйлдэх юм.

Нислэгийн үргэлжлэх хугацаа 1 цаг 15 минут байна.

Эрхүүгээс 00:05 цагт, Улаанбаатараас буцах нислэг 02:00 цагт хөөрөх хуваарьтай аж.