Энэ хавраас алт олборлолтыг эрчимжүүлнэ

xpost 2025-03-18

Нүүрсний экспортын үнэ унасантай холбоотойгоор алтны олборлолтыг дэмжиж ажиллахаар шийдвэрлэсэн. Иймд Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын нэгэнд хайгуулын лицензийг дахин олгохоор шийдвэрлэж, хөшгөө нээсэн.

Алтны эрэлт, ханшийн өсөлт 2025 онд ч хэвээр хадгалагдах төлөвтэй байна.

2025 он ы эхний хоёр сарын байдлаар боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны хилийн дундаж үнэ унци тутамд 1,900.2 ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс унци тутамд 632.3 ам.доллароор өссөн байна.

ханшийн ийм өндөр өсөлт одоогоор ямар ч үнэт металл дээр гараагүй байна.

Монголбанк танилцуулахдаа 2025 оны хоёрдугаар сард 645.1 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 1.9 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 15.1 хувиар буурсан үзүүлэлт байна.

Алтны олборлолт яагаад буурсан бэ гэдэг дээр дүн шинжилгээ хийж, арга хэмжээ авахаар болжээ.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 52.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 254.1 кг үнэт металл худалдан авсан байна.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны хоёрдугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 321,506.03 төгрөг байв.

Худалдан авсан алтныхаа 99 хувийг Швейцар руу экспортолдог.