“Алтан цом”-ын хоёрдугаар тойргийн барилдаан болно

xpost 11-р сар 7

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж буй “Алтан цом”-ын барилдааны хоёрдугаар тойрог маргааш, нөгөөдөр болно.

1.5 тэрбум төгрөгийн шагналын сантай тус барилдааны нэгдүгээр тойрогт “Эм Си Эс-Энержи”, “Хубилай хаан”, “АПУ-Скайтел”, “Эв монгол” баг эхний ялалтаа байгуулсан. Хоёрдугаар тойрогт “Хамаг монгол”-гийн бүрэлдэхүүнд улсын заан Б.Бат-Өлзий зодоглоно. Мөн аймгийн заан Т.Батсүрэнгийн оронд аймгийн арслан Б.Цагаанбанди дахин барилдах аж.

Тэгвэл “Хатант интернэйшнл” багийн бүрэлдэхүүнээс улсын харцага О.Мөнх-Эрдэнэ бэртлийн улмаас өнжих магадлалтай байна. Хоёрдугаар тойрогт багууд хэрхэн оноолт таарсныг танилцуулъя.

Арваннэгдүгээр сарын 8

14:30 цагт: Хатант интернэйшнл vs Хубилай хаан

                    Од групп vs Эв Монгол

Арваннэгдүгээр сарын 9

14:30 цагт: Эм Си Эс-Энержи vs Хүлэгү

                    АПУ-Скайтел vs Хамаг Монгол багт тус тус барилдана.