Увс аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

xpost 11-р сар 19

Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутагт өнөөдөр 16 цаг 33 минутад 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт мэдрэгджээ.

Тус газар хөдлөлт Цагаанхайрхан сумын төвөөс урд зүгт 46 км зайд болжээ. Тэрчлэн Завхан аймгийн Ургамал сумын төвөөс хойд зүгт 53 км зайд, Увс аймгийн Өндөрхангай сумын төвөөс Баруун урд зүгт 61 км зайд болсон байна.

Газар хөдлөлтийн чичирхийлэл нутгийн иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй байна.