Улаанбаатар хотод өнгөрсөн шөнөөс эхлэн цас орсноор автозамд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй болсон. Иймд дүүрэг бүр зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг эхлүүлээд байгаа юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг ОНӨААТҮГ 1, хувийн хэвшлийн 7 байгууллага гүйцэтгэж эхэлжээ. Тус дүүргийн хэмжээнд нийт 285 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа аж. Ингэхдээ хариуцсан замд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 44 тонн давс, 54 тонн бодис, 10 тонн дайрга цацахаар ажиллаж байна.

Хан-Уул дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг ОНӨААТҮГ 4, хувийн хэвшлийн 10 байгууллагын нийт 273 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Нийт 53 машин механизм, мөн 104 бичил төхөөрөмж ашиглан цэвэрлэгээнд гарчээ. Зорчих хэсгүүдэд давс бодис цацаж байгаа юм. Одоогоор 85 тонн давс, 7 тонн бодис цацаад байгаа аж.

-18° C
3546.14
1 сэтгэгдэлтэй
Tried the 123jiliphloginapp, pretty smooth login experience. No glitches so far, fingers crossed it stays that way. Definitely worth a look if you’re into this sort of thing.