Л.Өлзийсайханыг Цэцийн гишүүнээс чөлөөллөө

xpost 11-р сар 28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханы албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцлээ. Түүнд УИХ-ын дарга Н.Учрал УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах санал тавьсан байна. Уг саналыг нь хүлээн авч өөрөө Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргалжээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханы албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон 81 гишүүний 52 нь дэмжиж, чөлөөлөө.