Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Х:10 “Эмээлт-Хурган-5 шар” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж Х:10 “150 дугаар сургууль-Шанд (Хурган)-5 Шар” чиглэл болгон өөрчлөлт оруулав.

Нийслэл Улаанбаатар хотод Толгойтын замыг Ард-Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 1.5 км авто зам нээгдсэнтэй холбоотой Сонгинохайрхан дүүргийн 23, 30 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:38 “Ханын материалын комбинат–Саппоро–3, 4 дүгээр хороолол-Хайлааст” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж Ч:38 “Ханын материалын комбинат- Гэмтлийн эмнэлэг-3, 4 дүгээр хороолол-Хайлааст” чиглэл болгон шинэчлэв.
Дээрх хоёр чиглэлийн өөрчлөлт өнөөдрөөс буюу 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхэллээ.
Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.


-22° C
3545.45
1 сэтгэгдэлтэй
Apostou… Yeah, I’ve heard of it. I like the variety of games they offer. Definitely worth checking out if you’re looking for something beyond the usual. It’s apostou.info so go and play: apostou.