Дамбадаржаа орчим агаар хамгийн их бохирдолтой байна

xpost 11-р сар 29

Агаарын чанарын индексийн хэмжилтийг заадаг agaar.mn сайтад мэдээлж буйгаар өнөөдөр 19 цагийн байдлаар Дамбадаржаа орчмоор агаар маш их бохирдолтой байна.

Харин агаар.мн-д зааснаар

Цэвэр: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Хэвийн: Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
Бага бохирдолтой: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
Бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
Их бохирдолтой: Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.
Маш их бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

401-500 байх нь маш их бохирдолтой буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэжээ. Мөн тэд зөвлөхдөө, “Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүгээрэй” гэжээ.