Өнөө өглөөний 08 цагийн станц харуулуудын мэдээгээр нийт нутгийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтжээ. Хамгийн их нь Сэлэнгийн Зэлтэрт 28.0 см, Бугант 23.0 см, Орхон, Баянголд 21.0 см, Увсын Хяргаст 23.0 см, Малчин 21.0 см, Булганы Гурванбулаг 21.0 см, Рашаант, Хангалд 20.0 см, Увсын Баруунтуруун, Завханы Цагаанхайрхан, Тэс, Дархан-Уулын Шаазгайт, Хөвсгөлийн Хатгал, Чандмань-Өндөр, Төв аймгийн Цээл, Өндөрширээт, Заамар, Жаргалант, Баянчандмань, Сэлэнгийн Мандал, Орхонтуул, Ерөө, Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат, Дархан-Уулын Орхонд 15.0-19.0 см цасан бүрхүүлтэй байна.
Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн хойд болон баруун өмнөд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0.0-5.2 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Дорнодын Гурванзагалд 5.2 мм, Дашбалбарт 3.4 мм, Хэрлэнд 3.2 мм, Сэлэнгийн Зүүнбүрэнд 5.0 мм, Сүхбаатар, Бугантад 4.0 мм цас орсон байна.
Өчигдөр өдөр нутгийн баруун хэсгээр 1-9 градусаар хүйтэрч, бусад нутгаар 1-13 градусаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -5…-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…+8 градус дулаан, бусад нутгаар +1…-4 градус хүйтэн байв.
Өнгөрсөн шөнө нутгийн баруун хэсгээр 1-20 градусаар хүйтэрч, бусад хэсгээр 1-8 градусаар дулаарч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -25…-31 градус, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -19…-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…-10 градус, бусад нутгаар -11…-18 градус хүйтэн хоносон байна.
Өнгөрсөн хоногт нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, өнгөрсөн шөнө Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд секундэд 16-20 метр, түр зуур секундэд 23-27 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хотод өнгөрсөн шөнө 0.2-0.5 мм, өчигдөр өдөр 0.0-0.8 мм цас орсон. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өчигдөр өдөр -4 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор -21 градус, бусад хэсгээр -14 градус хүйтэн хоносон байна.

-22° C
3545.45
1 сэтгэгдэлтэй
Alright, ktobet, let’s go! Heard good things about the odds here. Gonna give it a whirl and see if I can win some beer money. ktobet