2025 оны өвлийн элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 4-ний 10:00 цагт Монгол хэл бичгээр эхэлнэ. Мөн Түүх, Англи хэлний шалгалт зохион байгуулагдана. Арванхоёрдугаар сарын 5-нд хими, Газар зүй, Нийгэм судлалын шалгалт явагдана. Харин арванхоёрдугаар сарын 6-нд биологи, математик, орос хэл, арванхоёрдугаар сарын 7-нд физик, монгол хэлний хичээлийн шалгалттай.
Өвлийн Элсэлтийн Шалгалтад ерөнхий боловсролын сургуулийн 10, 11, 12 дугаар ангид сурч байгаа хүүхдүүд хамрагдах боломжгүй юм.
Харин 2025 оны зургаадугаар сар ба түүнээс өмнө ерөнхий боловсролын сургуулийг төгссөн, их, дээд сургуульд орох хүсэлтэй иргэд хамрагдах боломжтой байдаг. Бүртгэл арваннэгдүгээр сарын 14-ний 18:00 цаг хүртэл eyesh.eec.mn сайтаар явагдаж байна.


-22° C
3545.45
1 сэтгэгдэлтэй
Hey guys, tried ok8bet1 recently, and it’s pretty solid. The odds are decent, and the customer service was quick to respond. Worth a look, man! Try ok8bet1