Багануурын уурхайгаас хоёр иргэний цогцос олджээ

xpost 11-р сар 30

Багануурын уурхайгаас хоёр иргэний цогцос олдсон тухай зарим эх сурвалж мэдээлсэн. Уг мэдээллийг цагдаагийн байгууллагаас тодруулахад:

“Багануур дүүрэгт энэ сарын 27-ны өдрийн 14.00 цагийн орчимд биедээ зүсэгдсэн шархтай 2 иргэн нас барсан байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Одоогоор нас барсан шалтгаан болон бусад нөхцөл тогтоохоор шалгаж байна” гэв.