ОХУ-ын Эрхүү хотод “Монгол-Оросын бүс нутгийн анхдугаар чуулга уулзалт” болж байна

xpost 12-р сар 2

Өнөөдөр болох үйл явдал-

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад 2025 оны 12 дугаар сарын 1-3-нд төрийн айлчлал хийнэ.

10:00 цагт: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.

10:00 цагт: “Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хаалтын үйл ажиллагаа “Zu event hall”-д болно.

14:00 цагт: “Хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нь” сэдэвт олон нийтийн хэлэлцүүлэг УИХ-ын Тамгын газрын I байранд болно.

11:00 цагт: Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооны удирдлагууд холбооныхоо үйл ажиллагааны талаар “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлнэ.

17:30 цагт: БНХАУ-ын Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Монгол Судлалын дээд сургуулийн профессор Б.Оюун “Дунхуан агуйгаас илрүүлсэн дундад эртний монгол хэлний дурсалт бичиг хийгээд түүний судалгааны тухай” сэдвээр МУИС-ийн хичээлийн II байранд илтгэл хэлэлцүүлнэ.

-Хүн ам, орон сууцны завсрын тооллого-2025 үргэлжилж байна.

МУИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэгчдийг бүртгэж эхэлнэ.

-Нийслэлийн иргэдийн хүнсний өвлийн хэрэгцээнд зориулан “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдааг энэ сарын 5-ныг хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.

Спорт:

-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.

Үзэсгэлэн:

-“Тусгаар тогтнол” үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд 12 дугаар сарын 16-ныг хүртэл гарч байна.

-Уран бүтээлч Г.Мөнхболор “Зүймэл Үйл+Үүд” үзэсгэлэн Уран зургийн галерейд 12 дугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.

-Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн үзлэг тооллогыг улсын хэмжээнд 12 дугаар сарын 4-нийг хүртэл явуулж байна.

-“Entrepreneur-2025” оны шилдэг аж, ахуйн нэгжийг шалгаруулах материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл хүлээн авна.

Хилийн чанадад: 

-ОХУ-ын Эрхүү хотод “Монгол-Оросын бүс нутгийн анхдугаар чуулга уулзалт” болж байна.

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.