Улсын хэмжээнд энэ оны арванхоёрдугаар сарын байдлаар эмнэлэгт 3401 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Үүний 89.2 хувь нь буюу 3035 нь амьсгалын замын цочмог хүнд хэлбэрээр оношлогдон эмчлүүлж байгаа аж.
Нийслэлд 2518 ор нэмэлтээр дэлгэхээр төлөвлөсөн бөгөөд үүнээс 2135 ор дэлгэсэн байна. Мөн хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 3,238 хүүхэд үзүүлснээс 77.3% нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна.
Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсдэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг.
- Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал, хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах
- Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх
- Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх
- Хамрын салстыг сонгино, сармисын тосон ханд, оксолины тос түрхэх
- Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлний уланд тосон иллэг хийх
- Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх
- Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх
- Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх
- Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалуудаар тогтмол хоолойгоо зайлж хэвших
- Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэхээс гадна, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах явдал юм. ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар үйлчлүүлээрэй. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.

-22° C
3545.45
2 cэтгэгдэлтэй
The 68jlloginapp is super convenient! Makes playing on the go so much easier. Definitely worth downloading! Get it here: 68jlloginapp
CNCbet333, heard some whispers about this one. Might be worth exploring. Worth trying out a small deposit here cncbet333