Төмөр торонд орооцолдсон бугыг суллан байгальд тавьжээ

xpost 12-р сар 2

Богдхан уулын Чандманийн ам гэх газарт Буга эврээрээ торон хашаанд орооцолдсон байна гэх дуудлага мэдээлэл иржээ. Уг мэдээллийн дагуу  Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид болон иргэд хамтран шуурхай арга хэмжээ авч бугыг суллан байгальд нь тавьсан байна.