Нутгийн зүүн хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг болон Дорнод-Монголын тал нутгаар ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй.
Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан голын эхээр -20–25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -15–20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0–5 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -4–9 градус, бусад нутгаар -11–16 градус хүйтэн байна.
Ихэнх нутгаар өнөөдөр хүйтний эрч суларна.

-22° C
3545.45
1 сэтгэгдэлтэй
Jogaobet, right? Quick look – feels legit. Good layout and stuff. Could easily spend a few hours here, ya know? Give it a try: jogaobet.