Жолоо барьж байхдаа гар утсаа ашигласан тохиолдолд ногдуулах шийтгэлийг Израилын эрх баригчид улам чангатгахаар төлөвлөж байна.
Тус улсын Тээврийн сайд Мири Регевийн ярьснаар, хөдөлгөөнд оролцож байхдаа мессеж бичвэл 10 мянган шекелийн /3 мянган доллар/ торгууль ногдуулах журмыг боловсруулж байгаа ажээ. Зөрчил гаргасан тохиолдолд шүүхээр хэлэлцэхгүйгээр цагдаа нар газар дээр нь шууд торгууль бичих гэнэ. Мөн давтан зөрчил гаргавал автомашиныг нь шууд хураана гэдгийг сайд анхаарууллаа.
Түүний хэлснээр, зам тээврийн ослын 80 хувь нь хүний хүчин зүйлтэй холбоотой бөгөөд хэт ядрах, согтууруулах ундаа хэрэглэх, гар утсаараа оролдох зэрэг нь осол гарахад хамгийн ихээр нөлөөлж байна. Энэ онд Израилд гарсан зам тээврийн ослын улмаас 400 гаруй хүн амиа алджээ.
Гар утас хэрэглэхээс гадна улаан гэрлээр орох, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих зэрэг зөрчлүүдэд оноох торгуулийн хэмжээг мөн адил нэмэгдүүлэх бөгөөд уг журмыг Кнессетийн /парламент/ Эдийн засгийн комиссоор хэлэлцүүлэхээр өргөн барина. Сайдын ярьснаар, Израилын цагдаагийн газар, Хуульзүйн яамнаас хамгийн ноцтой зөрчлүүдийн жагсаалтыг бэлтгэж байгаа бөгөөд зөрчлүүдийг илрүүлэхийн тулд хөдөлгөөнт эргүүлийн бүлгүүдийг тогтмол ажиллуулах ажээ.
Түгжрэлд байнга ордог жолооч нарт хандан сайд хэлэхдээ, нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг уриалсан байна.
эх сурвалж: Монцамэ агентлаг

-22° C
3545.45
3 cэтгэгдэлтэй
Interesting analysis! Data-driven approaches are key to success in any competitive market, especially online gaming. Considering platforms like jl boss app, robust security & localized payment options are crucial for the Philippines market. Great insights!
Interesting read! High-stakes players in the Philippines are definitely seeking that VIP experience. Considering a smooth onboarding is key – check out the jl boss 2025 app download apk for a streamlined start. Solid platform choices matter!
Yo, just tried out fbvip124! Seems pretty solid, got some decent wins. Definitely worth checking out if you’re looking for a new spot to play. Check it out here: fbvip124