Галаас амьд үлдсэн 11 настай охины биеийн байдал хүнд байна

xpost Өчигдөр 15:33

Өнгөрөгч 2025.12.02-ны өглөө 07:30 орчимд Хэнтий аймаг дахь Хийдийн сууринд өвлийн дүнзэн байшин шатаж дотор нь байсан 16 настай хүү 11 настай охин дүүгээ галаас авраад өөрөө гарч чадалгүй амиа алдсан харамсалтай үйл явдал болсон.

Галаас амьд үлдсэн 11 настай Б.Амин-Эрдэнэ охин 90 хувийн түлэгдэлтэй буюу бүх бие нь түлэгдсэн бөгөөд нэн яаралтай Улаанбаатар хотруу эмчилгээнд явах шаардлагатай болсон тул ар гэрийнхний зүгээс олон нийтэд хандаж тусламж хүссэн юм. Ингээд олон нийтийн тус дэмээр охиныг өчигдөр нисдэг тэргээр Улаанбаатар хотод ГССҮТ-ийн Түлэнхийн төв эмнэлэгт шилжүүлэн авчирсан.

Охины биеийн байдал ямар байгаа талаар тус эмнэлгээс тодруулахад: “Эмнэлгийн зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг яаралтай авч ажиллаж байгаа. Түлэнхийн зэрэг өндөр тул биеийн байдал маш хүнд хэвээр байна” гэв.