Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна

xpost 12-р сар 6

Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ. Үдээс хойш цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. -8…-10 градус хүйтэн.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Идэр, Тэс, Байдраг голын хөндий, Завхан голын эхээр -17…-22, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр -11…-16, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…-3, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн.