Манай орны төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдахыг ЦУОШГ-аас анхааруулж байна.
Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан голын эхээр -23-28 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр -15-20 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1-6 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр -6-11 градус, бусад нутгаар -11-16 градус хүйтэн байна.

-17° C
3545.45
1 сэтгэгдэлтэй
Ninecassino4, man, I’ve been spinning the reels here for a bit. The site’s a bit clunky, but payouts are legit. Keep it responsible though, yeah? Give Ninecassino4 a look: ninecassino4