“Синдерелла” эмнэлэгт хараагаа алдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон хохирогчийн өмгөөлөгч мэдээлэл хийнэ

xpost 2025 оны 12-р сар 12

-Өнөөдөр болох үйл явдал-

08:30 цагт: УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд болно.

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

10:00 цагт: “Монголын соёл, урлагийн боловсрол, судалгаа, инновац: Дахин төсөөлөх нь” эрдэм шинжилгээний хурал СУИС-ийн I байранд болно.

11:00 цагт: Нийслэлийн шилдэг аврагч, гал сөнөөгч, алба хаагчдад шагнал гардуулах үйл ажиллагаа нийслэлийн Онцгой байдлын газарт болно.

11:00 цагт: “Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” тусгай үзэсгэлэнгийн нээлт Монголын үндэсний музейд болно.

11:00 цагт: “Хорио цээр, хяналт удирдлагын систем-QIMS”-ийг хүлээж авах, мэдээлэл өгөх уулзалт ГЕГ-ын хурлын танхимд болно.

11:30 цагт: “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнг танилцуулах үйл ажиллагаа “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд болно.

11:30 цагт: “Синдерелла” эмнэлэгт хараагаа алдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон хохирогчийн өмгөөлөгч Г.Минжмаа “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

14:00 цагт: “Монгол-Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төв”-ийн нээлт Геологоийн судалгаа шинжилгээний төвд болно.

14:00 цагт: “Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл”-ийн ээлжит хуралдаан Төрийн ордны Их жанжин, Д.Сүхбаатарын танхимд болно.

-Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах “Оюутолгой”-н нээлттэй сонсголыг Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд энэ сарын 12-ныг хүртэл зохион байгуулна.

-Мал, тэжээвэр амьтдын 2025 оны тооллого энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.

Спорт:

-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.

Үзэсгэлэн:

-“Тусгаар тогтнол” үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд энэ сарын 16-ныг хүртэл гарна.

“Найм дахь удаагийн контемпорари арт Монголиа” төсөл үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал “Бий контемпорари” арт галерейд гарна.

 -“Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн 2026 оны нэгдүгээр сарын 18-ныг дуустал үргэлжилнэ.

Хилийн чанадад: 

-Лондон хотноо үйл ажиллагаа явуулдаг “Мандхай” кашмер брэнд 2025 оны “Намрын хэмнэл” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна.

-ОХУ-ын Сочи хотод өсвөрийн жүдочийн лиг энэ сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ.

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.